ХЭЗЭЭ /

2019.04.04

ХААНА /

The Corporate Hotel & Convention Centre

КОНФЕРЕНЦИЙН ТУХАЙ/

GROWTH SUMMIT ULAANBAATAR

GROW YOUR ORGANIZATION 10X, 100X, OR MORE!

Яагаад оролцох:
Бизнесээ/байгууллагаа томруулахад ашиглах бодит арга барил, систем, мэдлэгтэй болохоос гадна адилхан зовлон жаргалыг туулж буй ижил түвшний удирдлагуудтай танилцаж, туршлага солилцох боломжтой

Үр дүн:
Бид улс төр, эдийн засгийн хүрээний ерөнхий зүйлс ярихгүй. Зөвхөн дэлхийн жишиг, менежментийн арга барил болон бодит жишээнүүдийг л хуваалцана. Бусад хүмүүстэй уулзаж танилцах онцгой боломжийг гарган зохион байгуулалт хийнэ.

Хэнд тохиромжтой:
Бүхий л салбар дах байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд болон дээд түвшний удирдлагууд оролцох эрхтэй.

ИЛТГЭГЧИД /

12 ТED-маягийн ИЛТГЭЛ + 2 ҮНДСЭН ИЛТГЭЛ

Нирит Харел, Израиль улс дахь гарааны бизнесийн эко системд 20 гаруй жил ажилласан, инноваци, эмэгтэйчүүдийн гарааны бизнес эрхлэх, манлайллын зорилго зэрэг сэдвээр илтгэгч, бөгөөд компанийн тэлэлт, нээлттэй хувьцаа арилжаалах, бизнес худалдан авах зэрэгт туршлагатай (жишээлбэл, хожим 5 тэрбум ам.доллар үнэлгээнд хүрсэн MRV Communications компани). Маркетинг ба менежментийн арвин туршлагатай. Нирит YPO байгууллагын Entrepreneurship & Innovation Networking ТУЗ-н дэд дарга бөгөөд Цахиурын хөндий, Шэньжэнь, Лондон, Парис, Торонто, Лагос г.м.-ийн хотуудад буюу дэлхий даяар инновацийн арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн билээ.
Нирит Харел

Инноваци болон эмэгтэйчүүдийн манлайлал, энтрепренер чиглэлээр дагнасан илтгэгч

Армандо Торрес, 2017 оны тавдугаар сард “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Армандо 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оны наймдугаар сараас 2017 оны тавдугаар сар хүртэл Рио Тинто компанийн “Оюу толгой” хариуцсан захирлаар ажилласан юм.
Армандо Торрес

Оюу толгой ХХК, Гүйцэтгэх захирал

Жон Белл нь ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2016 оноос эхлэн томилогдон ажиллаж байна. Тэрээр олон улсын банк санхүүгийн салбарт 22 гаруй жил ажиллаж, банкны бизнес ялангуяа иргэдийн банк, маркетинг, бүтээгдэхүүн удирдлага, үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэлээр мэргэшин арвин туршлага хуримтлуулсан. Жон Белл өмнө нь Citibank, ABN AMRO болон RBS зэрэг Европын болон АНУ-ын томоохон банкнуудад удирдлагын түвшинд ажиллаж байсан бөгөөд “Citibank”-ны Польш улс дахь салбарын Хөрөнгө удирдлагын захирал, “Royal bank of Scotland” банкны Румын улс дахь салбарын Иргэдийн банк хариуцсан захирлын албыг тус тус хашжээ. Тэрээр “Royal bank of Scotland” банкны Румын болон Энэтхэг улс дахь салбарын бизнес шинэчлэлийн төслийг шууд удирдан ажиллаж байсан.
Жон Белл

ХААН Банк, Гүйцэтгэх захирал

Г.Амартүвшин нь 2014 оны 7 сараас ХасБанкны Ерөнхий Захирлаар томилогдон ажиллаж байна. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Тэрбээр Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.
Ганибалын Амартүвшин

Хас Банк, Ерөнхий захирал

Б.Ууганбаяр, Интерактив ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий архитектор бөгөөд томоохон бизнесийн болон төрийн байгууллагуудад хэрэгжүүлсэн томоохон төслүүдэд программ хангамж хөгжүүлэлт, системийн нэгтгэл, төслийн удирдлагын чиглэлд манлайлан ажилласан 23 жилийн мэргэжлийн туршлагатай. Тэрээр программ хангамжийн архитектор, дижитал шилжилтийн стратеги, байгууллагын системийн архитектор, BPR, BPM, ERP, CRM, SCM, HRM, e-Засаглал зэрэг чиглэлд илүү мэргэшсэн.
Бадамсүрэнгийн Ууганбаяр

Интерактив ХХК, Ерөнхий захирал

Ник Эдвардс, өөрийн хөрөнгө оруулалтын санг 1 сая ам.доллараас 10 тэрбум ам.доллар хүртэл өсгөсөн; Софтбанк мэтийн байгууллага хэрхэн өнөөдөр дэлхийд тэргүүлэх технологийн компани хүртэл тэлэхэд хөрөнгийн биржийг хэрхэн ашигласан талаар илтгэл тавина.
Николас Эдвард

Николас Эдвард Инвестмент ХХК, Удирдах үүрэг бүхий түнш

Д.Одонтуяа, Байгууллагын хөгжил, удирдлагын чиглэлээр арав гаруй жилийн туршлагатай хүний нөөцийн удирдах ажилтан. Бизнесийн байгууллагын хүний нөөцийн шийдлийг технологи, сургалт судалгаа, хамтын ажиллагаан дээр түшиглэн шийдвэрлэхийг нэн тэргүүнд үздэг. Петровис Группийн хүний нөөцийн захирал хийхийн өмнө Телеком, Сэргээгдэх Эрчим хүч, Иргэний агаарын тээвэр, Үйлдвэрлэлийн чиглэлийн гадаад дотоодын хөрөнгө оруулалттай Монголын томоохон компаниудад хүний нөөцийн удирдах ажил хийж байсан. Тэрээр МУИС- ийн ХЗДС -иас эрх зүйчийн бакалавр, АНУ-ийн Рочестерийн Техникийн Их сургуулиас "Удирдлагын магистрын" зэрэгтэй. АНУ-ийн ЗГ-н Фулбрайтын тэтгэлэгт шалгарч суралцсан. Society of Human Resource Management (SHRM)-н идэвхтэй гишүүн, АНУ-д төгсөгчдийн холбоо (MASA) -ны ТУЗ гишүүн байсан. MASA-д энэхүү сайн дурын ажил хийж байхдаа Монголд, тэр дундаа Улаанбаатарт тэргэнцэртэй иргэд чөлөөтэй орж гарах гарцыг бий болгох, сурталчлах төслийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, ажлын байрны цахим мэдээллийн бааз байгуулах төслүүдийг амжилттай удирдсан. Уг төслүүд одоо “Бид Чадна” ТББ болон үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн Ньюком Лийдэршип Институт, Монгол дахь Америкийн Их Сургуулийг үүсгэн байгуулахад гар бие оролцон ажилласан. Тэрээр Монгол нутгаар аялж, ажлаар болон хувиараа бүх аймгуудаар очих боломж гарсанд баяртай байдаг. Орос, англи хэлтэй.
Дэмидийн Одонтуяа

Петровис групп, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал

Э.Долгион нь Нью-Йорк хотноо төвтэй Bloomberg Media компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар сүүлийн 7 жил ажиллаж байна. Монгол дахь Bloomberg телевиз нь Блүүмбэргийн гэр бүлд хамгийн өсөлттэй, нэр хүнд бүхий салбарт тооцогддог юм. Тэрээр нэр хүнд бүхий олон медиа компаниудыг удирддаг бөгөөд үүний дотор Forbes сэтгүүл, Asia Mining magazine багтдаг. Э.Долгион нь дэлхийн хамгийн том гадна зар сурталчилгааны компани болох JCDecaux Group-ийн Монгол дахь салбарын ТУЗ-ийн даргаар 5 жил ажиллаж байна. СЭЗИС-ийн докторант, Британийн Брэдфорд болон Бээжингийн их сургуулийн магистрын зэрэг хамгаалсан.
Эрдэнэбаатарын Долгион

Блүүмберг Монгол ТВ, Гүйцэтгэх захирал

В.Баярсайхан, Технологид суурилсан хүртээмжтэй, оролцоог хангасан санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг Финтех чиглэлийн гарааны бизнес болох Анд Глобал компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Анд Глобал нь Монгол улс болон Филиппин улсад финтехийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Энэ компанийн хамгийн эхний бүтээгдэхүүн нь ЛэндМН нэртэй, жилд 1 саяас дээш тооны зээлийг гаргасан гар утсанд суурилсан бага хэмжээний зээл, е-түрийвчийн платформ юм. ЛэндМН нь улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдэдээ зориулан өдөр тутам хэрэглэгддэг санхүүгийн апп болохын тулд билет худалдан авалтыг өөр хоорондоо дамжуулах, зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг одоо санал болгож байна.
Володягийн Баярсайхан

АНД ГЛОБАЛ, Үйл ажиллагаа хариуцсан захирал

Д.Энхбат нь Монголын бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулсан Хархорум Дижитал Академийг 2017 онд үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна. Үүний өмнө, 2014-2017 онд Нээлттэй мэдлэг боловсролын Нэг Монгол санг байгуулан онлайн болон видео сургалтын томоохон төслийг хэрэгжүүлэн ажилласан. Д.Энхбат Монгол Улсын Засгийн газарт Шинжлэх ухаан Техникийн Улсын Хорооны орлогч дарга, Үндэсний хөгжлийн дэд сайд, Үндэсний Информатикийн төвийн захирал зэрэг албыг хашиж, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Монголын Ногоон намын даргаар ажиллаж байсан. Мөн Иргэний нийгмийн салбарт, 1996-2001 онд Монголын Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, 2004-2006 онд Монголын үндэсний ТВ-ийн Форум нэвтрүүлгийн Захирал, Хөтлөгчөөр ажилласан. Д.Энхбат бизнесийн салбарт 1992 оноос ажиллаж, Интернэт, сансрын холбоо, цахим төлбөр тооцоо, онлайн сургалт зэрэг технологийн чиглэлийн 6 компанийг үүсгэн байгуулсан энтрепренер хүн. Түүний үүсгэн байгуулсан Датаком ХХК нь 1996 онд Монгол улсыг Интернэттэй холбож, 20 гаруй жилийн туршид Монголын Интернэт, мэдээллийн технологийн салбарт манлайлан ажилласаар байна.

Д.Энхбат ОХУ-ын Уралын техникийн их сургуульд Системийн инженер мэргэжил эзэмшиж, мөн Москвагийн Үндэсний шинжлэх ухаан технологийн Их сургуульд Техникийн ШУ-ы Докторын зэрэг хамгаалсан.

Төрөлх монгол хэлээс гадна, англи, орос хэлтэй.
Дангаасүрэнгийн Энхбат

Хархорум Дижитал Академи Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Стив Поттер/Steve Potter нь 3 тивийг хамарсан 10 орчим улс оронд менежментийн чиглэлээр 40-өөд жил ажилласан туршлагатай (Европ, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Ази). Ойрын хугацаанд Стив Монгол улс дах Америкийн худалдааны танхимын (AmCham) дарга, 1200 ажилтантай, 250 сая ам.доллароос дээш орлоготой Вагнер Ази групп компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан. Ихэнх тохиолдолд компаниуд сайн стратегитай байдаг боловч хэрэгжүүлэхдээ алддаг тул Стив энэ бэрхшээлийг хэрхэн давах стратегийн талаар өөрийн арга барилаасаа хуваалцана.
Стив Фоттер

Старчейз Автоматив, Гүйцэтгэх захирал

Л.Гантөмөр нь 2006-2013 онуудад М-Си-Эс Группийн Хүний нөөц, байгууллагын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилласан ба энэ нь цаг хугацааны хувьд М-Си-Эс Группийн бизнес 14 дахин, ажиллагсдын тоо 5 дахин өссөн цаг үетэй давхацсан байдаг. Түүний удирдсан М-Си-Эс Группийн хүний нөөцийн баг нь байгууллагын хөгжлийг дэмжсэн шинэ систем, процессуудыг хэрэгжүүлэх, олон шинэ хүмүүсийг ажилд авах, удирдах ажилтнуудын удирдах ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын зөв соёлыг бүрдүүлэхэд голчлон анхаарч ажилласнаар М-Си-Эс Группийн хурдацтай өсөлт, өргөжилтийг дэмжсэн байна. Л.Гантөмөр нь 2014-2015 онд М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан ба баг хамт олныхоо хамт бизнесийнхээ үнэ цэнийг 2 жилд 2 дахин нэмэгдүүлжээ. М-Си-Эс Группд ажилд орохоос өмнө тэрбээр дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тэргүүлэгч компаниудын нэг болох Проктер энд Гэмблд 2004-2005 онд Төв Ази, Кавказын бүсийн Дистрибьюторын үйл ажиллагааны багийн ахлагч, 2001-2004 онд Монголыг хариуцсан менежерээр ажиллаж байсан. Нидерландын Вант Улсын Маастрихтийн Менежментийн сургуульд суралцсан, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Линговын Гантөмөр

М-Си-Эс Холдинг ХХК, Гүйцэтгэх захирал

Л.Болормаа, Олон Улсын Санхүүгийн Институтэд Хөгжиж Буй Зах Зээлд Зөвлөгөө Өгөх Зөвлөлийн гишүүн (IIF, 2016). Тэрээр Монгол Улс дахь Эмэгтэй Захирлуудын Бүлгэмийн үүсгэн байгуулагч гишүүн, МҮХАҮТ-ийн Эмэгтэй Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн Ерөнхийлөгч ажилтай.Санхүүгийн зохион байгуулалт, компанийн санхүү, зээлийн эрсдлийн удирдлага, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ур чадвар эзэмшсэн. Стартап компаниуд болон эрс шинэчлэл хийх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, бизнес удирдлага, хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн.
Лувсандоржын Болормаа

Монголын Тогтвортой Хөгжлийн Партнерс

Enkhdelger “Andy” Enkhbold is the director of all prime product sales and rental operations in mining, construction, infrastructure, energy, and agricultural of Wagner Asia Equipment LLC, the official Caterpillar dealer in Mongolia. Wagner Asia Equipment LLC is ranked as the TOP 20 th company of Mongolia, leading in the sales volume amongst the product and service provider companies to a broad range of customers and segments. Andy has been with the company for 9 years, last 6 of which has been on the current position, helping the company to get through the economic slowdown cycle and efficiently revamping it up during the recent upscale. He is also a professional trainer in the topics ranging from personal development, management, and leadership, to sales execution, asset management, and project management. As an active citizen of the society, with an effort to give back, Andy is also a valued member of Junior Chamber International, NGO, with a track record of serving on the General Legal Counsel and Vice President positions in the local and national levels of the organization.
Энхболдын Энхдэлгэр

Вагнер ази тоног төхөөрөмж ХХК, Борлуулалтын хэлтсийн захирал

ХӨТӨЛБӨР /

12 ТED-маягийн ИЛТГЭЛ + 2 ҮНДСЭН ИЛТГЭЛ

08:00 Бүртгэл & нэтворкинг

08:30 Нээлт

08:45 Нээлтийн Үг
Чулууны Мэргэн, Тогтох Трейд ХХК

09:00 ШИНЭ ҮЕИЙН ИННОВАЦИ
Нирит Харел, Импакт Манхаттан
Салбарыг өөрчлөх инноваци ба тогтвортой инноваци: Глобал трендийн хөдөлгөгч хүч
Дангаасүрэнгийн Энхбат, Датаком ХХК
Монголын бизнес шинэ үеийн манлайлагчдыг дуудаж байна

09:30 ҮНДСЭН ИЛТГЭЛ
Верн Харниш, Газеллес Корпорац
Байгууллагыг ӨСГӨХ: Чухал шийдвэрүүдийг гаргахад ашигладаг 4 аргачлал: Хүмүүс, Стратеги, Гүйцэтгэл & Бэлэн Мөнгө

10:30 Цайны завсарлага

11:00 ХҮМҮҮС
Дэмидийн Одонтуяа, Петровис групп
Үр бүтээмжтэй ажиллах хүч бий болгох
Линговын Гантөмөр, М-Си-Эс Холдинг ХХК
10 жилд 10 дахин өсөлтийг үзүүлэх байгууллагын чадавхийг бий болгосон нь: М-Си-Эсийн туршлага

11:45 СТРАТЕГИ
Ганибалын Амартүвшин, Хас банк
Хэрэглэгчдийн хангагдаагүй хэрэгцээг тодорхойлж борлуулалтаа өсгөх нь
Эрдэнэбаатарын Долгион, Блүүмберг Монгол ТВ
Бонуст анхаарлаа төвлөрүүлэх нь: 7 жилийн өсөлтийн стратеги
Стив Поттер, Старчейз Автоматив
Стратегийг үйл ажиллагаатай холбож өрсөлдөөнд давуу талыг бий болгох нь

13:00 Өдрийн хоол

14:00 ГҮЙЦЭТГЭЛ
Армандо Торрес, Оюу Толгой ХХК
Цогц уул уурхайн мега төслийг удирдах нь: Монголын өсөлт болон өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулах нь
Энхболдын Энхдэлгэр, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК
Борлуулалтын гүйцэтгэлийг удирдах нь

14:45 Хөгжөөнт дасгал
Бат-Эрдэнийн Идэр-Од, Станд Ап Комедиан

14:00 БЭЛЭН МӨНГӨ
Лувсандоржын Болормаа, Монголын
Тогтвортой Хөгжлийн Партнерс 

Хөрөнгө оруулалтын шинэ ертөнцөд хөрөнгө босгох
Николас Эдвард, Николас Эдвард Инвестмент ХХК
Хөрөнгийн зах зээл танай компанийн өсөлтөнд хэрхэн ажиллах вэ?

15:45 Кофе завсарлага

16:15 ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ
Жон Белл, Хаан Банк
Уламжлалт бизнес моделийн шилжилт
Бадамсүрэнгийн Ууганбаяр, Интерактив ХХК
Бизнес бодлын хурдаар: Дахин тодорхойлогдсон нь
Володягийн Баярсайхан, ЛендМН
Санаанаас 1 сая долларын ашгийг 2 жилийн дотор

17:15 ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ
Нирит Харел, Импакт Манхаттан
Гурван Ашиг: Дэлхийн өрсөлдөөнт эдийн засагт хүмүүс, гараг ертөнц болон ашгийг тэнцвэржүүлэх

17:45 Хаалтын үг
Чулууны Мэргэн, Тогтох Трейд ХХК

18:00 Зураг

18:15 Нэтворкинг чөлөөт хүлээн авалт

ИВЭЭН ТЭТГЭГЧИД /

Заан спонсор

Зээр спонсор

Дэмжигч байгууллагууд

80x80
bcm-logo
chamber
Young-empoyers-association
YMPA
64881

Медиа спонсорууд

bloomberg
forbes-mongolia-logo
ZGM-logo1

Технологийн спонсорууд

BZP
callpro

4-р сарын 4-ний өдөр үүднээс авахад бүртгэлийн хураамж 350,000 Төгрөг болохыг анхаарна уу.

ХОЛБОО БАРИХ/